ГААЛИЙН ТАТВАРЫГ НЭГЭН ЗЭРЭГ ЦУЦЛАХЫГ ЕХ-НД САНАЛ БОЛГОЖЭЭ


Гаалийн татвар, худалдааны саад тотгор мөн улсын татаасаас нэгэн зэрэг татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад  санал болгожээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

АНУ болон ЕХ ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чөлөөт зах зээл, шударга худалдааг дэмжихэд хүргэнэ Д.Трамп үзэж байна. Гэсэн хэдий ч ЕХ ийм алхам авч хэрэгжүүлнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байгаа аж.

Д.Трамп өнөөдөр Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкертай уулзах бөгөөд худалдааны асуудлууд нь уулзалтын гол сэдвүүдийн нэг болох юм.
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.