ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦЭЦГЭН БАЙГУУЛАМЖИЙГ БҮТЭЭЖЭЭ


Эквадорын Пичинча мужид дэлхийн хамгийн том цэцгэн байгууламж бий болжээ. “El Telegrafo” сонины мэдээлснээр, олон өнгийн 900 мянган сарнайнаас бүтсэн уг цэцгэн байгууламж нь Гиннесийн номонд албан ёсоор бичигдсэн байна.

Байгууламжийн үндсэн хэсэг нь гол төлөв улаан, цагаан, шар өнгийн 546364 сарнайнаас бүтжээ. Энэхүү байгууламжийг бүтээхэд Эквадорын 150 цэцгийн компани бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. 1090 хавтгай дөрвөлжин м бүхий талбайтай 16 тонн жинтэй байгууламжийг бүтээхэд 1500 хүн оролцож, 20 өдөр 16 цагийг зарцуулсан байна.

Өмнө нь Германы нэгэн цэцгийн байгууламж дээд амжилт тогтоож байжээ. Тус цэцгэн байгууламжийг бүтээхэд 120 мянган сарнайг ашигласан байна.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.