НИЛ МӨРӨН СҮЙРЛИЙН ИРМЭГТ БАЙНА


Дэлхийн хамгийн урт мөрөн бөгөөд Африкийн орнуудын амин сүнс болсон Нил мөрөн бохирдож, ширгэх болжээ. Нил мөрөн нь Зүүн Африкийн Виктория нуураас эхээ авч, 6670 мянган км үргэлжилдэг. Египетийн газар тариалангийн бүтээгдэхүүний гуравны хоёрыг эндээс үйлдвэрлэж, 40 сая хүнийг тэжээж байна. Харамсалтай нь, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас мөрний ус их хэмжээгээр бохирджээ. Энд Египетийн төрийн өмчит компани 500 тонн фосфат асгасан хэрэг гарч, сайн дурынхан цэвэрлэсэн бөгөөд үйлдвэрийн хатуу хог, үхсэн амьтдын сэг хаяг явдал тасрахгүй байна. Тиймээс усыг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Египетээс гадна Нил мөрний сав газарт амьдардаг есөн орны нэг нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Этиоп юм. Энд хур тунадас орох нь бараг өдрийн од шиг үзэгдэл гэнэ. Тиймээс тус улсын Засгийн газар Нил мөрөнд тулгуурлан орлогын эх үүсвэрээ бий болгож, ядуурлаас ангижрах арга зам олжээ. Энэ нь Нил мөрөнд томоохон хэмжээний усан цахилгаан станц барьж, Этиопийн газар тариалангийн бүсийг бүхэлд нь усжуулж, ард түмнээ хоолтой нь залгуулах бодлого аж. Этиопт 6450 мегаватт хүчин чадалтай цахилгаан станц баригдсанаар Нил мөрний эхэнд асар том далан хаалтууд олон тоогоор бий болж, урсгал нь хаагдах юм. Мөн Нил мөрний усны түвшин 25 хувиар буурна гэж үзэж байна.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.