САНГИЙН ДАЛАЙН ТҮҮХ


Өнөөдөр дуу хуурын өлгий-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 95 жилийн ой болж байна.

Монгол Улсын хамгийн олон адуу, хоньтой сум Дундговь аймгийн Эрдэнэдалай сумыг мөн тус сумын нутагт байсан Сангийн далай хийдээр нэрийдэн хүмүүс мэддэг юм. Түүх сөхвөл Сангийн далай хийд нь Түшээт хан аймгийн Говь Түшээт ханы хошууны нутаг одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт оршиж, анх Энх-Амгалангийн 47-р (1708) онд засаг ван Ванчигийн үед Сангийн далай хэмээх газар сүм суврага байгуулж Аюуш, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Чин улсын хаанаас “Шашныг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж байв. Бас Түгээмэл Элбэгтийн гуравдугаар (1853) онд засаг улсын түшээ гүн Балдоржийн үед сүм суврага хэд хэдийг байгуулсны дараа Чогчин, Яр-хайлан, Сандуй Дэмчиг, Жигжид, Дүйнхор, Гүнрэг, Ядам Ерөөл магтаал хуруулан байсаар засаг хошой чин ван Чагдаржавын үед арван зургаан жангийн сүм байгуулж, Богд Жибзундамбаас “Шашныг дэлгэрүүлэгч” нэр хайрлажээ.
Сандуй Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал ном дэлгэрүүлэн буй гэжээ. Өөр бас нэг баримтанд Түшээт Жүн вангийн хошууны нутаг Сангийн далай хэмээх газар байгуулсан сүм болбоос Богд гэгээний Ёнзон явсан манай хошууны Номч билэгт эрдэнэ мэргэн хамба Дэмчигдорж одоо үеийн хувилгаан Агваанлувсанчоймболын эцэг Додий олон албат хүн хамтран сүм суврага байгуулсан бүгд найм бөгөөд 200 лам нар сууж зүйл зүйлийн хурал хурж дээдийн түмэн өлзийн ном уншин буй хэмээн бичсэн байна. Сангийн далай хийдэд 1990-ээд оноос дахин хурал, шашны үйл ажиллагаа сэргэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.