Дэлхийгээ хамгаалах уралдаанд Шилийн гол аймгийн хүүхдүүд шалгарлаа


Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд Өвөрмонгол, Монгол улсын дунд сургуулийн хүүхдүүдийн зургийн уралдааны нээлт долоодугаар сарын 20-нд боллоо.

Хүүхдүүдийн зургийн уралдаанд 1000 гаруй хүүхэд оролцож, 200 гаруй хүүхэд шалгарч бүтээл нь дэлгэгджээ. Уралдаанд Шилийн гол аймгийн бага ангийн сурагч С.Батзангиа “Байгаль, дэлхийгээ хамгаалъя” нэртэй зураг зурж, дээд шагнал хүртлээ.

Мөн Шилийн гол аймгийн 15 настай Э.Аяс сурлага, урлагийн авъяасаараа тодорч “Алтан од” шагнал хүртсэн юм. Тэрээр “Би багаасаа эхлэн зураг зурдаг болсон. Энэ уралдаанд дэлхийн бөмбөрцгөө хайрлая сэдвээр зурж шалгарсандаа талархаж байна.” гэж хэлсэн юм.

Шилийн гол аймгийн Шулуун цагаан хошууний Мянгат бага сургуулийн 13 настай Л.Дуулиа шилдэгээр шалгарч байгаль, мал аж ахуйгаа хайрлахыг хүссэн зураг зуржээ. Л.Дуулиа хэлэхдээ “Монголд анх удаа ирж байгаадаа маш гоё санагдаж байна. Монгол нутаг өргөн сайхан уудам юм. Хүмүүс нь бас сайхан санагдлаа.” гэв.

Б.Баярмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.