ЦАГААН ХАДНЫ СУУРИНД АЖИЛЛАХААР АЖЛЫН ХЭСЭГ ГАРНА


Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын наад талын суурин буюу Цагаан хадны зарим хэсэг усанд автаад байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Суурингийн зарим хэсэгт тогтсон усыг зайлуулж, ариутгал хийхээр аймгийн төвөөс ажлын хэсэг гарах гэж байна.

Энэ талаар Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалаас тодруулахад, "Өнөөдөр аймгийн Онцгой комиссоос Мэргэжлийн хяналт, ЗООНОЗ халдварт өвчин судлалын төвийн хамтарсан ажлын хэсэг наашаа гарна. Цагаан хаданд ариутгал хийнэ. Мөн Хонхор газарт тогтсон усыг зайлуулах арга хэмжээ авахаар Оюутолгой ХХК-ийн онцгой байдал, аюулгүй ажиллагааны хэлтсийг одоо Цагаан хадруу гаргах гэж байна " гэлээ.
Өчигдөр тогтсон усыг зайлуулах арга хэмжээ авсан боловч нүүрсний жолооч нар урагшаа цуваад асуудал үүсгэсэн учир зам сэтлэн урсгаж байсан хэсгийг хаасан гэнэ. Цагаан хадны суурингийн орчимд хөрсний бохирдол их байдаг учир ийнхүү үерийн ус сууринд их хэмжээгээр тогтсон нь эрүүл ахуйн талаасаа эрсдэл дагуулж магадгүй болоод байгаа билээ.
Тус сумаас өглөөний 10 цагийн үед авсан мэдээгээр усархаг бороо орж байна гэсэн юм.
Д.Мишигсүрэн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.