БУЛГАН, ДУНДГОВЬ, ТӨВ АЙМГИЙН 12 СУМЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРУУЛАВ


Үерийн улмаас цахилгаан тасраад байсан Булган, Дундговь, Төв аймгийн 12 сумын цахилгаан хангамжийг хэвийн ажиллагаанд оруулсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд усархаг бороо орж, хүчтэй салхилсны улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана унасан. Үүний улмаас Архангай аймгийн 14, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 6, Дундговь аймгийн 2, Өвөрхангай аймгийн 16, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4 сум цахилгаангүй болсон юм.

ОБЕГ болон холбогдох бусад албаны зургаан багийн 68 хүн шуурхай ажиллаж, 12 сумын цахилгаан хангамжийг хэвийн ажиллагаанд оруулжээ. Дээрх багууд үлдсэн дөрвөн аймгийн 53 сумын цахилгаан хангамжийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.

Ч.Ариунболд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6