ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЦАХИЛГААН ТАСАРЛАА


Булган аймгаас Хархорин сумыг холбосон /Өвөрхангай, Баянхонгор, Архангай чиглэлийн/ өндөр хүчдэлийн 17 тулгуур шон унасны улмаас Баянхонгор болон Архангай, Өвөрхангай аймгууд тодорхойгүй хугацаанд цахилгаан эрчим хүч тасраад байна.
Тиймээс хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд цахилгаан үүсгүүр ажиллуулж хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөн хугацаанд иргэдийг лаазалсан мах, махан бүтээгдэхүүн, даршилсан салат гэх мэт хүнсийг аль болох хэрэглэхгүй байх, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгдсэн огноо, хадгалалтын горимыг харгалзан үзэж хэрэглэхийг анхааруулж байна.
Б.Мөнхзул

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.