АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН “ШИЛЭН ДАНС” АВДАРТ БАЙНА


Булган аймагт улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн “Шилэн данс”-д мэдээлэл хоосон байна гэж хяналтын байгууллага дүгнэлээ.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нийт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага санхүүжилтийн талаарх улирал бүрийн мэдээллийг дараа сарын 15-ны дотор нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгээс бусад аж ахуйн нэгжүүд “Шилэн данс”-ны цахим санд мэдээлэл оруулаагүй байна гэж аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл хэллээ.
Тус аймагт энэ оны эхний хагас жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, байгаль хамгаалах сан, авто замын сан, орон нутгийн хөгжлийн сангаас давхардсан тоогоор 59 аж ахуйн нэгж 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Харин аймгийн хэмжээний 166 байгууллага эхний хагас жилийн байдлаар 14,0 мянга гаруй мэдээллийг “Шилэн данс”-ны цахим санд байршуулж, хуулийн хэрэгжилтийг 99,5 хувь хангажээ.
М.Батжаргал

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6