ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦ БАРИНА


Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд хямд өртөгтэй орон сууц барихаар боллоо.
Даланжаргалан суманд 24 айлын орон сууц, Айраг суманд 36 айлын орон сууцyы барилгын ажлыг “Элит конкрет ХХК” төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, 2019 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар аймгийн Засаг даргатай гэрээ байгууллаа.
Орон сууцны нэг ам метр талбайн өртөг 750 мянган төгрөг бөгөөд иргэд төлбөрөө гурав хувааж төлөх боломжтой аж.
Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнД хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг аж.
Х.Эрдэнэбулган

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6