АЯЛАГЧДЫГ УВС НУУРЫН ХӨВӨӨНД ЗӨВ БОЛОВСОН АМАРЧ, ЗУГААЛАХЫГ АНХААРУУЛЛАА


Аялал жуулчлал, амралт зугаалгын ид үе эхэлсэнтэй холбогдуулан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас хэд хэдэн зүйлийг аялагч, жуулчдад анхааруулж байна.

Увс нуурын дархан цаазат газарт аялахдаа тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, дүрэм журмыг чандлан сахих, мөрдөж аялах, байгаль хамгаалагчийн пост, Мэдээллийн төвөөр үйлчлүүлж мэдээлэл авч, аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцах, нуурын усанд орохдоо зөвхөн зөвшөөрөгдсөн бүсэд усанд орох, аялж, амрах, аялагчид машин унаа, техник хэрэгслээ байгаль хамгаалагчийн заасан газарт байрлуулах шаардлагатай бөгөөд нуурын усанд хэт ойртуулах зэрэг нь хориотой юм. Тэрчлэн, аяллын үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, аялагчид отоглох, хоноглох цэг, түр буудаллах цэгийг байгаль хамгаалагчаар заалгаж амарч, аялах, зориулалтын отоглох, буудаллах цэгт ил задгай гал түлэх, хог хаягдал хаяхгүй байх, хогоо зориулалтын саванд хийх, эсвэл авч явах, бага насны хүүхэдтэй аялж, амарсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сайжруулах зэргийг анхаарууллаа. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх нэг удаагийн хураамжийг төлж тасалбар авч аялахыг нийт гадаад, дотоодын жуулчид, орон нутгийн ард иргэдэд анхаарууллаа.
Б.Батхүү

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6