“ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ”-НЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЧ ЭХЭЛЛЭЭ


Хөвсгөл аймагт орон нутгийн хөгжлийн сангийн 370 сая гаруй төгрөгийн хөрөнгөөр байгуулагдсан “Хоймор нутгийн чулуу”-ны үйлдвэр ашиглалтад орж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан орон нутагт нөөц ихтэй боржин, гантиг чулууг боловсруулан ашиглаж зах зээлд гарган аймаг орон нутагт орох орлого, ажлын байр нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулах зорилготой тус үйлдвэр ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 иргэн тогтмол ажлын байртай болжээ.
Тус үйлдвэр нь бүх төрлийн чулуугаар чулуун тавцан, чулуун сийлбэр болон суврага, барилгын бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зүйлс, аялал жуулчлалын бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчийн хүссэн хэмжээ загвараар хийж орон нутагтаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд цаашид хоймор нутгийн брэндийг бий болгох зорилготой ажээ.

Б.Гантуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.