Д.ТРАМП В.ПУТИНИЙГ АНУ-Д УРЬЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ намар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байна.

АНУ болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн албан хаагч нарыг хамарсан яриа хэлцээ хийхээр хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг АНУ-д урихыг өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонгоос Ерөнхийлөгч Д.Трамп хүссэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс твитер хуудсаараа мэдэгдлээ.

Мөн тэрбээр хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай хэлэлцээ аль хэдийн эхэлсэн гэж мэдэгджээ. Гэвч дахин уулзалт зохион байгуулах хүсэлтийг хэзээ тавьсан, В.Путин хүсэлтийг хүлээн авсан эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Харин Д.Трамп пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, энэ удаагийн уулзалтаар Украин, терроризм, цөмийн зэвсэг, цахим халдлага, Ойрхи Дорнод, Умард Солонгос зэрэг асуудлыг В.Путинтэй хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6