САЙХАНДУЛААН СУМАНД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА


Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн Сайхандулаан суманд аймгийн баруун бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 19-нд болж байна.
Энэхүү бүсийн хурдан морины уралдаанд Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нийт 13 сумын уяачид хурдан буянаа сойж хурдлуулж байгаа юм. Их насны морьдын уралдаанд нийт 52 хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс Сайхандулаан сумын уяач Г.Өлзий-Учралын хээр морь түрүүлсэн бол хурдан соёолонг тус аймгийн аварга малчин Х.Батсайханы будан өнгөлжээ.
Хурдан морьдын бай мөрийг Сайхандулаан сумын харьяат, улсын аварга малчин Ё.Эрдэнэбилэг дааж байгаа бөгөөд түрүүлсэн ажнайг нэг сая төгрөгөөр байллаа. Энэ жил Дорноговийн нутгаар долдугаар сар хүртэл хур бороогүй гантай байсан хэдий ч улсын наадмын өмнөхөн хоёр ч удаа устай бороо орсноор ган тайлагдаж ногоо урган, газар дэлхий сэргээд байна.
Х.Эрдэнэбулган

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6