СИ ЖИНЬПИН ОЙРХИ ДОРНОД БОЛОН АФРИКИЙН ОРНУУДАД АЙЛЧИЛНА


БНХАУ-ын дарга Си Жиньпин Арабын Нэгдсэн Эмират Улс, Сенегал, Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, Йоханнесбург хотноо болох БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор пүрэв гарагт Бээжин хотоос мордсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хятадын дарга дээрх орнуудад айлчлалаа дуусгаад Бээжин буцах замдаа Мавританид найрсаг айлчлал хийх юм байна. Тэрбээр АНЭУ-ын Ерөнхийлөгч шейх Халиф бин Заид Аль Нахайян, Сенегалын Ерөнхийлөгч Макки Салл, Руанда улсын Ерөнхийлөгч Пол Кагаме болон Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза нарын урилгаар тус улсуудад төрийн айлчлал хийх ажээ.

Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.