“БАЛАР ЭРТНИЙ ЦАДИГ” ҮЗЭСГЭЛЭН САРЫН ТУРШ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО


Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ.

Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
Түүнчлэн Монголын Үндэсний музей, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Төв, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей, Монголын угсаатны гэр музейгээс авчирсан бөөгийн хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж байлаа.

Үзэсгэлэн ирэх сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно.
Ж.Болор

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.