САЯ САЯ БҮСГҮЙЧҮҮДИЙН ЗҮРХИЙГ ЭЗЭМДСЭН 10 ИЖИЛ ХҮЙСТЭН ЗАЛУУ


Энд гарах залуучуудыг шүтэн биширдэг бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэдэнд дурлаж, зүрх сэтгэлээ урж яваа эмэгтэй ч тоймгүй олон. Гэвч энэ залуусын сонирхол өөр. Рики Мартин Пуэрто-Рикогийн дуучин залуу хоёр хүүхэдтэй ч энэ нь тээгч эхээр хүүхэдтэй болсон гэсэн хэрэг биш. Алдарт замналынх нь эхнээс л түүнийг хүмүүс ижил хүйстэн хэмээн сэжиглэж эхэлсэн. Гэхдээ тэр үед каминг-аут хийх боломж байхгүй байлаа. Харин одоо дуучин ичихээ больсон. “Би гомосекс гэдгээ нуухгүй, би аз жаргалтай байна. Олон жил өөрийгөө бисекс гэж бодож явсан ч худлаа байсан” гэж ярьсан. Ксавье Долан Европын артхаус кино сонирхогчид түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. 30 нас хүрээгүй байгаа ч Долан янз бүрийн уралдаан наадамд түрүүлээд үзчихсэн. Түүний бүтээлийн ихэнх нь бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалсан сэдэвтэй байдаг. Кевин Спейси 2017 онд Спейси ямар хэрэгт орооцолдсоныг бид бүгд мэднэ. Шүтэн бишрэгч бүсгүйчүүдийнхээ зүрхийг тэр өнгөрсөн онд хоёр удаа шархлуулсан билээ. Эхлээд тэр бэлгийн дарамт үзүүлсэн хэд хэдэн хэрэгт холбогдоод дараа нь эмэгтэй хүн сонирхдоггүй гэдгээ зарласан. Люк Эванс “Дракула”, “Хоббит” киноны од Люк том кинонд тоглохоосоо өмнө л каминг-аут хийсэн хүн. Жим Парсонс “The Big Bang Theory” киноны Шелдон Куперийн дүрийг бүтээсэн Жим 2013 онд каминг-аут хийж, өнгөрсөн жил найз залуу Тодд Спивактайгаа еврей заншлаар гэрлэсэн байна. Вентворт Миллер “Prison Break” цувралын од Миллерийг харсан олон сая бүсгүй шууд л дурласан. Харц, шивээс, нүүр царай гээд түүнд өөлөх юм огт байгаагүй. Харин тэрбээр 2013 онд эрчүүдийг сонирхдог гэдгээ хэлж, каминг-аут хийн, шүтэн бишрэгчдээ гомдоосон. Бен Уишоу “Perfume: The Story of a Murderer” киногоор алдаршсан англи эрд дурласан хүүхэн олон байлаа. Гэвч тэр бас л каминг-аут хийсэн билээ. Нил Патрик Харрис “How I Met Your Mother” киноны сэргэлэн эр бодит амьдралдаа үнэнч нөхөр, халамжтай аав. Патрик Харрис арваад жил жүжигчин Дэвид Барткатай хамт амьдарч байна. Тэд хэдэн жилийн өмнө тээгч эх ашиглан хүүхэдтэй болсон. Мэтт Бомер Жүжигчин Куинто түүний найз залуу загвар өмсөгч Майлз МакМиллан нарыг 2015 онд Vogue сэтгүүлээс “Хамгийн нөлөөтэй хос”-оор шалгаруулж байв.

 

 

73396038

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.