ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЭВ


Хонгконгт энэ са Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ.

Манай улсын багийн бүрэлдэхүүнд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Энхжин, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч М.Билэгтөгөлдөр, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Чингүн, Э.Манлайбаатар нар багтаж тус олимпиадад оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон уг олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Энхжин хувийн төрөлд хүрэл медаль хүртэж, сайхан амжилт үзүүлжээ. Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн 5 дахь хүүхэд болж байгаа юм. Олон улсын олимпиадад сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг аж.

Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Б.Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад орныхтой харьцуулвал насаар бага байсан нь бас нэг онцлог байсан байна.

Олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртсэн нь бас нэгэн баяр нэмжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6