НООСНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛТ ӨӨР УЛСААС НООС ХУДАЛДАН АВАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ


Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”- ээс ноосны шимтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Монгол хонины ноосны үнэ өндөр байгаа тул Шинэ Зеландаас ноос худалдан авахад хүрээд байгааг үйлдвэрлэгчид сануулж байна.

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Эрдэнэбат: “Үндэсний үйлдвэрлэгчдийн гол түүхий эд болох хонины ноосны үнэ 2016 онтой харьцуулахад 4 дахин өссөн. Энэхүү үнийн өсөлт нь дэлхийн зах зээл дээр хонины ноосны үнээс илүү үнэтэй, хөөрөгдсөн үнэтэй байна. Тухайлбал Шинэ Зеландаас хонины ноос оруулж ирэн үйлдвэрлэлээ явуулахад манай хонины ноосноос чанартай, хямд байна. Хөөрөгдсөн үнэ гэдэг бол үндэсний үйлдвэрлэгчдийн боломжийг хааж, дараа нь үнэгүйдүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг.  Үүний томоохон жишээ нь нэхий ширний үнэ унасан байгааг харж болно. Манай малчид хөөрөгдсөн үнийг дагаж үнэтэй газар ноосоо тушаадаг.  2011 онд төрөөс 5 жилийн хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй мөнгө өгөөд малчидаас түүхий эдээ авч үйлдвэрлэл явуулах үндэсний үйлдвэрээ дэмжин ажиллах бодлого явуулсан. Үүнээс хойш үндэсний үйлдвэрлэгчдэд малчид ноосоо тушаасан тохиолдолд 1 кг ноосонд 2000 төгрөгний урамшуулал олгодог болсон . Одоогийн байдлаар төрөөс 158 сая тэрбум төгрөгийг малчдад олгосон.

Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид ноосоороо зөвхөн эсгий гэлтгүй олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Манайд хамгийн том үйлдвэр бол хивс үйлдвэрлэлийн хоёр том компани, дээр нь нарийн давуу, утас зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технолгийг оруулж ирэн үйлдвэрлэл явуулж байна.

Бадралмаа Б.-н зураг.

Бадралмаа Б.-н зураг.

Бадралмаа Б.-н зураг.

Харин одоо үнийн хөөрөгдөлтэй холбоотой бид Монгол хонины ноосыг хэрэглэх боломж багасч байна. Дээр хэлсэн Шинэ Зеланд хонины ноос монгол хонины ноосноос илүү чанартай мөн хямд үнэтэй байдаг хэдий ч Монгол хонины ноос уур амьсгалын нөхцөл биологийн зохицлоосоо хамааран өөрийн гэсэн онцлогтой.

 Монгол хонины ноосноос бид нооруулыг нь ялган авч бүтээгдэхүүн гаргаж байгаагаараа давуу талтай байгаа. Японы судлаачид энэ бүтээгдэхүүнийг Австрали хонины ноосноос илүү зөөлөн дулаан байна гэж өндрөөр үнэлсэн” гэлээ.

Монгол ноосыг гадагшаа үйлдвэрлэхэд стандарт чухал гэдгийг Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар онцоллоо. Тэрээр мөн хороошооны ажиллагатай байснааар дундын дамжлага байхгүй үнийн хөөрөгдөл багасна гэдгийг хэллээ.

Бадралмаа Б.-н зураг.

Дашрамд дурьдахад Улсын хэмжээнд энэ жил 20 гаруй тонн түүхий эд буюу ноосыг худалдан авч 10 тонн эцсийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд байгаа аж.   Мөн хонины ноосны 67 хувийг, тэмээний ноосны 90 хувийг угааж үйлдвэрлэн ихэвчлэн урд хөрш рүү гаргадаг. Ингэж гаргахдаа угаасан ноосны 10 хувийг, санасан буюу эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахдаа 40 хувийн татвартай байдаг байна.

Бадралмаа Б.-н зураг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6