2022 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН ХӨТӨЛБӨРТ 6 ТӨРЛИЙГ ШИНЭЭР ОРУУЛЖЭЭ


2022 онд Бээжин хотод болох өвлийн Олимпын тоглолтын хөтөлбөрт шинээр 6 төрлийг нэмж оруулах тухай шийдвэрийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ гаргасан байна.

Хөтөлбөрт бобслей буюу чарганы төрлөөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан, "биг-эйр" ангиллын фристайлын төрөлд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн уралдаан, фристайлын төрөлд холимог багийн тэмцээн, сноуборд-кроссын төрөлд холимог багийн уралдаан, трамплинаас үсрэх төрөлд холимог багийн тэмцээн, шорт-трекийн төрөлд холимог буухиа уралдааныг шинээр оруулжээ.

“Олимпын хөтөлбөрт спортын шинэ төрлүүдийг оруулсан нь Олимпын наадмыг хүйсийн хувьд тэнцвэртэй болгож, залуучуудыг өргөнөөр хамруулах гэсэн бидний хүсэл эрмэлзлийг тусгаж байгаа юм” гэж ОУОХ-ны Спорт хариуцсан захирал Кит Макконнелл хэллээ.

2022 онд Бээжинд болох өвлийн Олимпын наадамд нийтдээ 2892 тамирчин оролцох гэж байгаа нь шинэ дээд амжилт юм. Оролцогчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 41-ээс 45,44 болж өсөх аж. Ингэснээр скелетон, тэшүүр, уулын цана, гүйлтийн цана, фристайл, сноуборд гэсэн төрлүүдэд өрсөлдөж буй эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тоо анх удаагаа тэнцүү болох юм.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.