Хиллари, Трамп нар халз мэтгэлцэж байна


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон,  Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нарын халз мэтгэлцээн яг одоо үргэлжилж байна.  АНУ-ын Нью-Йорк мужийн Хофстра их сургуульд орон нутгийн цагаар 21:00 цагт эхэллээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэх бөгөөд эдүгээ зургаан долоо хоног орчим хугацаа үлдээд буй.  Тиймдээ ч, хоёр нэр дэвшигчийн халз мэтгэлцээн дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгийн ихдээ 100 сая орчим хүн үзэх төлөвтэй байгаа юм.  Тэд АНУ-ын бодлого чиглэл, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал гэсэн гурван сэдвээр мэтгэлцэж байна.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.