ЭНЭТХЭГИЙН ЖАДО РИНБОЧЭ БАГШ БОГД ЗОНХОВЫН “МӨРИЙН ГУРВАН ЭРХЭМ” НОМЫГ АЙЛДАНА


Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 55 дугаар тогтоолын дагуу Монгол оронд бурхны шашин, ялангуяа нууц тарнийн номлолыг нэн ихээр дэлгэрүүлэгч Жадо ринбочэ Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдаж, Дэмчог Дилбуба ёсны нандин авшгийг ард иргэдэд хүртээх арга хэмжээг анх удаа зохиох гэж байна.
Энэхүү арга хэмжээ долоодугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төвөөс 65, Тайшир сумаас 15 километрийн зайд орших Наро Банчэн гэгээнтний хийдийн туурин дээр болох ажээ.

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Тайшир сумын нутаг Наробанчин хутагт, Дилав хутагтын хийдийн газартай танилцах, бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
Тус арга хэмжээний үеэр Авшгийн өмнөх удиртгал номын айлдварт Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлан айлдах ба “Мөрийн гурван эрхэм” номын айлдварт сууснаар амьдрал, үйлийн үрийн мөн чанарыг ойлгож ёс суртахуунтай болох, улмаар бусдыг энэрч хайрлах их нигүүлсэнгүй сэтгэлтэй болох, цаашлаад төгс гэгээрэлд хүрэхэд зайлшгүй шаардлагатай хоосон чанарын ойлголтыг авах ач холбогдолтой юм. Ийнхүү газар орон талаасаа онцгой адис жинлав шингэсэн энэ нутагт нууц тарнийн номлолын их эрдэмтэн, Жадо ринбочэ багшаас Дэмчогийн авшиг хүртэх боломж тохиож байгаа учир нутгийн лам хуврагууд, сүсэгтэн олон, аялан жуулчлагч нарыг Наро Банчэн гэгээний хийдийн туурь, Гэгээн нуурийн хөвөөнд явагдах бурхан номын айлдварт хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалав.

Э.Нарангэрэл

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.