ЦАХИМААР МӨРИЙТЭЙ ХӨЛ БӨМБӨГ ТОГЛУУЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цахимаар мөрийтэй хөл бөмбөг тоглуулж байсан 32 этгээдийг баривчилсан тухай Хятад улсын зүүн хэсэгт оршдог Жэзянь мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мягмар гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Жэзянь болон тус мужтай хил залгаа оршдог Фузянь мужийн нийт 25 газарт цагдаагийн газрын 130 гаруй ажилтан нэгжлэг хийж, маш олон тооны гар утас, компьютер болон тооцооны дэвтэрийг хураан авсан байна. Мөн 10 гаруй сая юань буюу ойролцоогоор 1.5 сая ам.долларыг хураажээ.

15 сэжигтнийг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хорих газарт, үлдсэн 17 хүнд захиргааны шийтгэл ногдуулан түр саатуулах байранд хориод байгаа юм байна. Дээрх хэргийг үйлдсэн бүлэг хүмүүс нь гадаадын цахим хуудас ашиглаж байсан нь тогтоогдсон бөгөөд мөрийтэй тоглогчдыг гар утасны хавсралт ашиглан татаж, шимтгэлээс нь ашиг олж байсан байна.

“Долдугаар сарын 11-ны байдлаар, цагдаагийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн зургадугаар сарын 14-нд ДАШТ эхэлснээс хойш цахимаар хөл бөмбөг мөрийтэй тоглохтой холбоотой нийт нэг тэрбум гаруй юанийн гүйлгээ хийсэн 300 гаруй хэргийг илрүүлсэн” гэж тус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Үүний өмнө 2500 гаруй хэргийг илрүүлж, гурван тэрбум гаруй юанийг хураан авч, дансыг нь битүүмжлээд байсан ажээ.

Э.Хулан

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.