Ш.ОЧИРБАТ: ШАГАЙН ХАРВААНЫ ШӨВӨГТ 3 БАГ ТЭНЦЭЖ СУМ УРАЛДУУЛСАН ОНЦЛОГ НААДАМ БОЛЛОО


Үндэсний Баяр наадмын шагайн харваанд энэ жил нийт 90 багийн 720 харваач цэцээ сорьж, сүүлийн өдөр 6 баг үлдээд байснаас Дорноговь аймгийн, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Ш.Очирбат ахлагчтай баг тэргүүллээ.
Хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн Д.Чүлтэм ахлагчтай, “Чундоо” ХХК-ийн баг, гуравдугаар байрт “Улаанбаатар төмөр зам” нэгдлийн Л.Болд ахлагчтай баг тус тус орж Төв цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагналыг гардуулав.

Энэ үеэр шагайн харвааны түрүүлсэн багийн ахлагч Ш.Очирбаттай уулзвал, “Бидний амжилт гаргах бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлсэн “Болд Төмөр Ерөө гол” компанийн удирдлага, хамт олонд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлж, мөн багийн залуустаа баярлаж байна. Энэ жил оролцогч баг их, өрсөлдөгчид олон байлаа. Багуудын бэлтгэл сайн, чанх байлаа. Төрийн наадамд 3 баг тэнцэж сум уралдуулан үзүүр түрүүнд хүрч байсан түүх өнөөдөр болж байна” гэв. Тус баг Улсын баяр наадмын шагайн харваанд 4 дэх удаагаа түрүүлж, 9 дэх удаагаа үзүүрлэж байжээ.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.