МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААН ҮЗЭЖ СОНИРХОВ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Хурдан соёолонгийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд үзэж сонирхов.

Соёолон насны морьдын уралдаанд 280 гаруй хурдан буян бүртгүүлж, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6