ХУУШУУР АВАХААР НААДАМЧИД ЦАГ ШАХУУ ДУГААРЛАЖ БАЙНА


Бороо хуртай наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнг зорсон наадамчид хуушуур худалдан авахаар дугаарлан зогсжээ. Энэ жилийн наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 300 гаруй хуушуур болон, хоолны зөвшөөрөл олгогдсон байна. Наадмын хуушуур өмнөх жилүүдийнхээс илүү эрэлттэй байгаагааг хуушуур хийж буй аж ахуй нэгжүүд онцоллоо. Гурван жил дараалан хуушуур хийж буй иргэн ... “Наадамчин олон Монгол үндэснийхээ хоолыг илүү их сонирхож иддэг болсон байна. Хүмүүс нэг хэсэг Европ хоол их сонирохдог байсан бол эргээд үндэсний хоолоо идэх дуртай болж байгаа санагдлаа. Хүмүүс наадмын хуушуур гээд бөөрөнхий хуушуур идэх нь их байна. Өмнө жилүүдээс энэ жил арай зохион байгуулалт сайтай байна. Гадуур замбараагүй хуушуур зардаг байсан. Энэ жил дэг журамтай зөвшөөрөл олгогдсон цэгүүддээ зарагдаж байгаа болохоор арай эрэлт ихтэй байх шиг байна”.

Image may contain: 2 people, people standing

С. Ганбаяр: “Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Наадмын хуушуур амттай, сайхан болжээ. Цагийн өмнө ирээд хуушуураа авахаар дугааралсан. Одоо идэх гээд хүлээж байна. Өмнө жилээс арай хүлээлттэй байгаа ажиглагдлаа. Энэ жил мах арай үнэтэй байгаа болохоор хуушуур хийх хүмүүс нь бага байгаа болов уу?” гэж бодож байна”. Үхэр болон хонины махтай хуушуур 1000 төгрөгний үнэтэй байгаа бол сиртэй хуушуур 1500 төгрөгний үнэтэй байгаа аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.