БАЯР НААДМААР ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮДИЙН ОРЛОГО НЭМЭГДЭЖ БАЙНА


Үндэсний томоохон брэнд “Говь” ХК өнгөрсөн онд 80 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласны талаас илүүг гадаадын худалдан авагчид буюу жуулчид бүрдүүлжээ.
Улсын Их баяр наадмыг үзэхээр өнгөрсөн жил 80 мянган жуулчин ирж байсан бол энэ жил 90 мянга болон өсч байна. Манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр үндэсний брэнд үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсч байна. Наадмын өдрүүдэд худалдаа хийж буй үндэсний үйлдвэрлэгчид болон худалдаачдын үгийг сонсвол баяр наадмыг үзэхээр ирж буй гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж энэ жил их байна гэж байв. Үндэсний соёл урлагийн онцлогийг шингээсэн торгон алчуур, цүнх, ороолт, дэвтэр зэргийг үйлдвэрлэдэг “Маяара” брэндийн орлого наадмын өдрүүдэд өсссөн гэж тус брэндийг үүсгэн байгуулагч С.Азжаргал хэлж байв. Тэрээр, “Жуулчдын худалдан авалт, хандлагыг харвал манай түүх соёлыг их сонирхож байна. Нөгөө талаар жуулчид өөрсдөдөө дурсгал болон Монгол оронд ирсний дурсамж болох зүйлийг худалдан авдаг. Жуулчид манай оронд нам гүм тайван орчинд өөрсдийгөө их ачааллаас чөлөөлж амрах, мөн Монголын нүүдэлчин ахуй соёлыг сонирхон ирдэгээ хэлдэг. Тиймээс Монгол дээл, хувцасаас аваад цүнх, гоёл зэрэг үндэсний соёлтой холбоотой бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг түлхүү хийдэг” гэв. Жуулчид манай үндэсний үйлдвэрлэгчдийн ноос, ноолуур, арьс шир, эсгийн эдлэлийн бараа бүтээгдэхүүнийг их сонирхон худалдан авдаг байна.

Үндэсний томоохон брэнд “Говь” компани өнгөрсөн онд 80 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаас талаас илүүг гадаадын худалдан авагчид буюу жуулчид бүрдүүлжээ. Энэ жилийн хувьд борлуулалтын орлого нь 20 хувь өссөн гэсэн төлөвлөгөө гаргажээ. Баяр наадмын өдрүүдэд үндэсний "MR", “Urban Jeans”, “Хүрээ коллекц”, “Exclusive” бусад брэндийн бараа бүтээгдэхүүн худалдах цэгүүд Төв цэнгэлдэхийн “Наадам” цогцолбор, Хүй долоон худаг зэрэг газар ажиллаж наадамчин олондоо үйлчилж байна.
Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6