ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА


Долдугаар сарын 11-15-ны баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цагийн хооронд ажиллаж байна.
Мөн томоохон улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, амаржих газрууд тодорхой хуваарийн дагуу хариуцлагатай жижүүр гарган нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэж ЭМЯ-ны шуурхай албаны дарга Б.Нарангэрэл хэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг, Сурын талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн баг байрлаж, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар 5 хоног үргэлжлэх баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн эрсдэл гаргахгүйн төлөө ажиллана гэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бол иргэд, наадамчин олон 323002 дугаарын утсанд дуудлага өгвөл санал хүсэлт хүлээн авах юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6