А.БИЛГҮҮДЭЙН ХУРДАН ХОНГОР ҮРЭЭ ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДАЛЖ, ТҮМЭН ОЛНОО БАЯСГАВ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хурдан хонгор үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгав.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ хурдлав. Харин айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор, айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдаллаа.
Ч.Ариунболд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.