БАЯР НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ ГУРВЫН ДАВАА ЭХЭЛЛЭЭ


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын гурвын даваа эхэллээ.

Энэ даваанд 128 бөх үлдсэн бөгөөд 512 бөхөөс нэгийн даваанд улсын цолтон хоёр бөх унасан бол хоёрын даваанд улсын цолтой 15 бөх өвдөг шороодож үзэгчийн суудалд шилжсэн байна.

Тодруулбал, нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, залуу бөх Ж.Ууганбаярт, улсын начин И.Ёндонсамбуу залуу бөх Л.Раднаасүрэнд тус тус уналаа. Харин хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Ганхуяг залуу бөх Г.Алтанбаганад, улсын заан Д.Бумбаяр аймгийн начин Б.Чинбатад, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Батсайханд өвдөг шороодсон юм.

Харин Монгол Улсын начин цолтнуудаас улсын начин М.Цанлиг аймгийн харцага Ц.Ганбатад, улсын начин Л.Гантулга аймгийн харцага Л.Пүрэвдорж, улсын начин Ч.Батчулуун аймгийн харцага Д.Аззаяад, улсын начин Г.Ганжад аймгийн арслан Ж.Алтаншагайд, улсын начин Б.Сугаржаргал аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын начин С.Багахүү аймгийн харцага М.Адъяахүүд, улсын начин Д.Энхбаяр аймгийн заан Э.Баасандоржид, улсын начин Ж.Дагва-Очир аймгийн арслан О.Батцэнгэлд, улсын начин М.Бат-Отгон аймгийн заан Л.Отгонбаатарт, улсын начин Л.Батзориг аймгийн арслан П.Эрхэмжаргалд, улсын начин Б.Хишигбаатар аймгийн арслан Э.Ууганбаярт, улсын начин Л.Шинэбаатар аймгийн арслан Б.Баянмөнхөд тус тус ойчсон байна.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.