СОЁОЛОН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ ХӨДӨЛЛӨӨ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.

Уяачийн эрдэм ухааныг шалгаж, хамгийн хол зайд уралддаг Соёолон насны морьдын уралдаанд шандас сорихоор 280 гаруй хурдан хүлэг бүртгүүлснээс 195 нь гарааны зурхай руу хөдөлсөн байна. Соёолонгийн уралдаанд Өмнөговь аймгийн Манлай сумын Сугарын Батбаярын загал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Ц.Жадамбын ухаа зээрд, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, улсын Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр зэрэг шандаст хүлэг бүртгүүлжээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн жил Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүү магнайгаар тодорч, торгон жолоо өргүүлж байв.
Ч.Ариунболд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6