Ш.МӨНГӨНШАГАЙН ЗАЛУУ ЗЭЭРД ТҮРҮҮЛЖ, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭВ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Батсайханы Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан хурдаллаа. Харин айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн хурдлав.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6