АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ДАВААНОРОВЫН СААРАЛ АЗАРГА ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДЛАВ


Ардын хувьсгалын 97, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 87, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангай аймагт зургаан насны морьд уралдлаа.
Азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн сумдаас 40 азарга уралдаж, Уянга сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Давааноровын саарал азарга түрүү магнайд хурдлав. Дорнод угшилтай уг азарга аймгийн наадамд хоёр түрүүлж, 12 айрагдаж байжээ.

Аман хүзүүнд Хайрхандулаан сумын алдарт уяач Ц.Батнямын цоохор азарга хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баясгав. Суманд хоёр түрүү авч, 10 айрагдсан Дорноговийн угшилтай хурдан азарга байна.
Айргийн тавт Хужирт сумын харьяат О.Батсайханы алаг, Арвайхээр сумын харьяат аймгийн алдарт уяач Ө.Цогхүүгийн солонго зээрд, Хайрхандулаан сумын алдарт уяач Л.Сосорбурамын хонгор азарга тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүллээ.
Б.Батчимэгй
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.