ХОЁРЫН ДАВАА ӨНДӨРЛӨЖ, МАРГААШ ГУРВЫН ДАВААГААР БАЯР НААДАМ ҮРГЭЛЖИЛНЭ


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын хоёрын даваа өндөрлөв.

Энэ даваанд дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын улсын аваргууд болон улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд учраа бөхчүүдээ давсан юм. Энэ наадамд аймгийн арслан цолтой 99 бөх барилдсан.

Хоёрын даваанд аймгийн арслан Н.Мустафа цэргийн арслан Д.Цэрэнтогтох нар тунаж Д.Цэрэнтогтох давж, хоёрын даваа өндөрлөсөн бөгөөд долдугаар сарын 12-нд буюу маргааш өглөө 09 цагаас гурвын даваа үргэлжилнэ.

Монгол Улсын начин Л.Батзориг Төв аймгийн Алтанбулган сумын харъяат бөгөөд Зэвсэгт хүчний 119 анги, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргалд өвдөг шороодсон бол Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Ууганбаяр, улсын начин Б.Хишигбаатараар хоёр давсан юм.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6