Г.БУЯНТОГТОХЫН ЗЭЭРД ХАЛЗАН МОРЬ ТҮРҮҮЛЖ, ТОРГОН ЖОЛОО ӨРГҮҮЛЭВ


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Улсын алдарт уяач Г.Буянтогтохын хурдан зээрд халзан морь түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.

Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Тод манлай уяач Ц.Батсайханы хээр морь, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат уяач Б.Лхагва-Очирын хул халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Д.Ганбаатарын зээрд тус тус хурдлав.
Ч.Ариунболд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.