АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ГОМБОСҮРЭН АГСНЫ ТУХАЙ "АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн “Амьдрал уран бүтээл”-ийн үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэв.

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн ойтой хамтатган Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн 100 жлийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дээрх үзэсгэлэнг аймгийн музейн танхимд нээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, аймгийн музейн дарга Б.Сүхбаатар болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, шавь нар болон иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэнгээс та бүхэн Г.Гомбосүрэн агсны амьдрал, уран бүтээлийн замнал, бидний сэтгэлд хоногшин үлдсэн дүр, тухайн дүрийг бүтээхдээ өмсөж байсан хувцас хэрэглэл зэрэг 50 гаруй бүлээлийг тольдох боломжтой юм.

Т.Есүхэйтөмөр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6