ШАГАЙН ХАРВААНД 14-85 НАСНЫ 720 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭЭ СОРЬЖ БАЙНА


Баяр наадмын эхний өдөр Үндэсний баяр наадмын нэг хэсэг болсон шагайн харвааны асраар орж Монголын Шагайн харвааны холбооны тэргүүлэгч, наадмын салбар хорооны нарийн бичгийн дарга, шагайн харвааны ерөнхий шүүгч Д.Гэндэнпилтэй уулзав.
-Энэ жилийн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд хичнээн харваач оролцож байна?
-Хот, хөдөөгийн 90 багийн 720 харваач оролцож байна. Хамгийн залуу нь Өмнөговь аймгийн 14 настай Б.Наранцогт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 15 настай Э.Өсөх-Ирээдүй, хамгийн ахмад нь Дундговь аймгаас 85 настай М.Дагвадорж нарын харваачид оролцож байна. Оролцож буй нийт харваачдын хоёр нь Даяар дуурсагдах дархан аварга, Үлэмж дархан мэргэн 46, Дархан мэргэн болон Гарамгай мэргэн, Хошой мэргэн тус бүр 12, Харшгүй мэргэн мөн 12, аймгийн гоц мэргэн 102 харваач оролцож байна.

-Энэ жил оролцох багуудын тоо нэмэгдсэн гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ?
-Эзэн Чингисийн үеэс уламжлагдан ирсэн Монгол түмний өв соёлын нэг шагайн харвааг сүүлийн жилүүдэд залуус их сонирхон харваж тоглож байна. Өнгөрсөн жилийн наадмаар 75 баг орж байсан. Багууд хот, хөдөөгүй байгуулж нэмэгдэж байна. Бид өнгөрсөн зургадугаар сарын эхээр улсын аваргаа шалгаруулахад 96 баг оролцсон. Ийм олон багтай Улсын аваргын тэмцээн Монголд байхгүй байх. Улсын цолтой 151 харваач оролцсон. Өв соёлоо ингэж дэлгэрүүлж байгаа нь сайхан юм. Бид шагайн харваагаа 2014 онд ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн. Шагайн харваан дүрэмд өөрчлөлт оруулж чөлөөтэй болсноор багууд нэмэгдэж байна. Мөн улсын цолтой харваачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь баяр наадмын шагайн харваан чансааг өндөр тодорхойлж байна.
-Энэ жилийн наадмын аварга харваачид ямар байдлаар шалгарах гэж байна?
-Өнөөдөр, наадмын нээлтийн өдөр 46 баг харваж байна. Маргааш 12-нд 6 баг үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө харвана.
Б.Болд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6