МОНГОЛ НААДАМ ҮЗЭЖ БУЙ ЖУУЛЧДЫН СЭТГЭГДЛИЙГ СОНСЛОО


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд Дэлхийд ганц Монгол наадмыг үзэхээр алс холоос зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Наадмын нээлтийн үеэр гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонслоо.


АНУ-ын иргэн Каролен: Би Монголд анх удаагаа ирж, Үндэсний баяр наадмыг үзэж байна. Наадмын нээлт маш их таалагдлаа. Монголчуудын ёс заншил, түүх соёлтой багахан хугацаанд танилцаад авлаа.

Голландын иргэн Анита: Монголд хоёр дахь удаагаа гэр бүлийн хамт ирж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд ирж байсан. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж байна. Монголчууддаа баярын мэнд дэвшүүлье.

Францын иргэн Мартин, Тибаул Алсу: Бид нар анх удаагаа Монголд ирж байна. Монголчуудын түүх ёс заншлын талаар их сонирхдог. Тиймээс Монголын үндэсний баяр наадмыг зорьж ирж үзэж байна.
Мөн энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулиудын “Эко клуб”-ын сурагчид байгаль орчноо хайрлан хамгаалах, наадамчин олонд хог хаягдлаа зориулалтын саванд хаяхыг уриалж байв.
Б.Содгэрэл

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.