ХУРДАН ИХ НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙГААС ЭРГЭЛЭЭ


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд гарааны зурхайгаас эргэлээ.

Хурдан их насны морьдын уралдаанд 339 хурдан хүлэг шандас сорьж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, ах дүү хоёр Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн, Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занбазарын Батбаярын хээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын сумын уугуул, Алдарт уяач Чинбатын Махбалын халтар шандас сорьж байна. Мөн Архангай айгийн Төвшрүүлэх смын уугуул, Манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат уяач Шаравын Мөнгөншагайн хүрэн, Баянхонгор айгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн хүрэн буурал зэрэг 339 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэв.
Ч.Ариунболд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6