ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУРЫН ТАЛБАЙД ЗОЧИЛЖ, ДУУТ СУМ ХАРВАЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайгаар зочиллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилэн “Тэнгэрийн чоно” хамтлагийн “Морьтон харваачид” үзүүлбэрийг үзэж сонирхсон юм. Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр, наадмыг сурвалжилж буй сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгөх үеэрээ “Хоёр дахь удаагаа улсын баяр наадмыг нээж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил гурав, дөрвөн удаа бэлтгэл хийж байж харвалаа. Нэг сум нь онолоо. Сайхан байна” гэлээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.