ТЭРГҮҮН ХАМБА Д.ЧОЙЖАМЦ: НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ЭВ НЭГДЛИЙГ БЭЛГЭДСЭН МАШ САЙХАН БОЛЛОО


Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхсон Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гавжийн сэтгэгдлийг наадамчин олон түмэндээ сонордуулж байна.

Тэрбээр: “Үндэсний Их баяр наадам сайхан болж байна. Ер нь жил жилийн наадам өмнөхөөсөө улам илүү болоод байгаа нь илт харагдах юм. Нээлтийн ёслолыг үзлээ, их билэг дэмбэрэлтэй утга төгөлдөр нээлт боллоо. Бидний оюун ухаан, ухаантнуудын зориг хүсэл бүгд нийлэн эвсдэг. Монгол орны ирээдүй, хөгжил дэвшил сайн сайхныг цагаан сар, наадмаараа настай хүний хувьд билэгшээж харж суудаг. Энэ жилийн наадам мал сүрэг өссөн, тариа будаа арвин, ажил хөдөлмөр нь дээшлэн дэвжсэн, эв нэгдэлтэй байхын бэлгэдэл болсон урд хожид үзэгдээгүй, эвсэг маш ухаалаг үнэхээр сайхан нээлт боллоо гэсэн өндөр сэтгэгдэлтэй байна даа. Монгол түмэн минь хотлоороо сайхан наадаарай” гэлээ.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6