СОЛОНГОСЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ТӨВ ХОРООНЫ ОРЛОГЧ ДАРГА ЛИ СУ ЁН МОСКВАД АЙЛЧИЛЖЭЭ


Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ли Су Ён өчигдөр Москва хотыг зорьжээ. Энэ тухай телевизийн “Nippon TV” суваг мэдээлэв.

Тэрбээр Москва хотод хэнтэй уулзсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн үзэж байгаагаар, Ли Су Ён Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны Орост хийж магадгүй айлчлалын талаархи бэлтгэл ажлыг зөвлөлдөхөөр Москва хотыг зорьсон байж магадгүй аж. Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Сингапурт болсон яриа хэлэлцээний үеэр Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байсан хүмүүсийн нэг нь Ли Су Ён юм.

Өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд айлчлах үеэрээ Орост айлчлах урилгыг Умард Солонгосын удирдагчид дамжуулан өгч байсан юм.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6