ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ НЭГИЙН ДАВАА ЭХЭЛЛЭЭ


Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үндэсний бөхийн барилдаан эхэллээ.

Энэ жилийн наадмын дэвжээнд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням барууныг магнайлан гарч ирж Үндэсний бөхийн нэгийн даваа ёслол төгөлдөр эхэлж наадамчин олноо баясгалаа.

Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хүчийг үзэн, уран мэхээ уралдуулан барилдахаар 512 бөх бүртгүүлсэн бөгөөд энэ наадамд улсын цолтой 88 бөх байна. Тэднээс аварга цолтон 5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин цолтой 42 бөх барилдаж байна.

Д. Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6