Эршүүд” жүжигчин Одноогийн үзэсгэлэнт төрх


“Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдийн танил болсон УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгийг үзэгчид андахаа больсон. Анх олонд энэхүү эрэгтэйлэг дүрээрээ танигдсан болхоор хүмүүс түүний “эршүүд” гэх нь цөөнгүй. Түүнээс хойш хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон ч одоо хэр нь үзэгчдийн дунд эршүүд тодотголоосоо салаагүй л явна. Тэрээр бие галбиртаа ихэд анхаарч фитнессээр идэвхтэй хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч цахим хуудсаараа өөрийн үзэсгэлэнт бие, дасгалынхаа үед авхуулсан зургаараа гангарах ихээхэн дуртай. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Сүүлийн үеэс л би киноны санал авч байгаа болохоос өмнө нь би театр л байдаг байсан шүү дээ. Гэхдээ дахиад “Аз жаргалын шок”-ын Гэрлээгийн дүртэй төстэй дүр бүтээмээргүй байна” гэсэн байдаг. Ийн олонд дахин эрэгтэйлэг мэтээр харагдахыг хүсээгүй жүжигчин бүсгүй маань саяхан манай папараццид үзэсгэлэнт бүсгүйн дүрээр буусан юм.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.