Ж.УУГАНТУЯА: МОРИН ХУУР ДЭЛХИЙ ДАХИНД ТҮГЭН ДЭЛГЭРЧ БУЙГ ХАРУУЛЛАА


Нийслэлийн Соёл урлагийн газар, “Дэлхийн морин хуурын холбоо” хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадмын хаалт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд морин хуурчдын хамтарсан тоглолтоор өндөрлөнө.

Энэхүү наадмын талаар ерөнхий зохион байгуулагч “Дэлхийн Морин хуурын холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Уугантуяагаас тодрууллаа. Тэрбээр, “Энэ удаагийн наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, уулзалт-хэлэлцүүлэг, Монгол гадаадын морин хуурчдын тоглолт зэрэг нийт долоон арга хэмжээ зохион байгууллаа. Наадамд 9 улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Герман, БНСУ-аас хуурчид оролцож амжаагүй ч мэндчилгээ ирүүлсэн. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд 11 улс орон морин хуурыг сонирхон тоглож байгаа. Жил ирэх тусам наадамд оролцох хүсэлтэй хүмүүс нэмэгдэж байгаа нь морин хуур дэлхий дахинд түгэн дэлгэрч буйг харуулж байна. Үүний ач холбогдол нь морин хуураар дамжин Монгол Улс дэлхийд танигдана. Түүнчлэн наадамд хүрэлцэн ирээгүй ч морин хуур урладаг улс орнуудын талаар сонслоо. Урьд жилүүдэд хаалтын арга хэмжээг тавдугаар сард зохион байгуулдаг байсан бол энэ удаа Улсын баяр наадмаас өмнө зохион байгуулж олон нийтэд нээлттэйгээр хаалтын тоглолтоо хийх гэж байна. 2020 онд болох дараагийн наадамд олон орны морин хуурч оролцож ач холбогдол нь илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дашрамд дуулгахад, наадамд оролцсон морин хуурчид маргааш болох Монгол туургатны соёл, урлагийн их наадмын нээлтэд оролцох ажээ.
О.Болорцэцэг

Гэрэл зургийг Т.Чимгээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.