БАЙШИНГИЙНХАА СУУРИН ДООР СҮМ БАЙГУУЛАХ ГЭЖ 23 ЖИЛ ГАНЦААРАА ЗҮТГЭЖЭЭ


Армени улсын Котайк мужийн Аринж тосгоны оршин суугч агсан Левон Аракелян нь 1985 оноос хойш ганцаараа зүтгэн байж нэгэн гайхалтай бүтээн байгуулалт хийсэн нь өнөөдөр жуулчдын очих дуртай газар болжээ. Тэрээр энэ хугацаанд байшингийнхаа сууриас доош 20 метрийн гүнд байрлах 7 танхим бүхий, 280 метр квадрат талбайтай гоёмсог сүм байгуулсан юм. Сүмийн тасалгаа, хонгил, шат нь бүгд, хад чулуугаар хийгдсэн бөгөөд дотор нь сийлбэр, уран баримал, мозайк, тахилын ширээ, бурхан шүтээн, хонх хүртэл бий. Дотоод засал нь тун гоёмсог болохоор энд ирсэн хүмүүс үүнийг ганц хүн алх, сийлбэрийн хутга зэрэг хэдхэн багажаар бүтээн босгосонд итгэж чадахгүй гайхдаг байна.

Эхнэр Тосягийнх нь хэлж буйгаар Левон мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөрт 18 цаг тасралтгүй ажилладаг байсан төдийгүй 2008 онд 67 насандаа зүрхний шигдээсээр өөд болох хүртлээ урлагийн бүтээлээ туурвисаар байжээ. Сүмийг босгоход ойролцоогоор 450 машин шороо, чулууны үйрмэг, нурангийг гаргаж хаясан гэнэ.

Одоо түүний нөр их хөдөлмөр үеийн үед үнэлэгдэхээр суут бүтээлүүдийн нэг болсон юм. Левоны сүмийн дээд давхар буюу гэрт нь түүний амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн тавигдсан байдаг. Энд түүний халцарч бохирдсон гутал, багаж хэрэгсэл, шороо зөөдөг байсан төмөр утгуур нь хадгалагдаж үлджээ. Левон, Тося нар дөрвөн охин, 12 зээтэй боловч харамсалтай нь тэдний хэн нь ч өвөөгийнхөө газар доорх сүмийг өргөжүүлэх хүсэлгүй ажээ. Түүний бүтээлийг сийлбэрлэсэн агуй эсвэл уулын сүм гэж нэрлэж болохоор...

Эх сурвалж: www.odditycentral.com

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.