МОРИН ХУУРЧ Н.ЖИГЖИДДОРЖ ШИНЭ ЦОМГИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛАВ


 Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын концейртмейстр, удирдаач, морин  хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо өчигдөр тус Филармонийн тайзнаа үзэгчдэд өргөн барилаа. 

Тэрбээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван тивийн том, том тайзнаа гарч хуурдаж амжсан нэгэн билээ. 



Түүний шинэхэн тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров хэлэхдээ,  “Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвал Монголын хөгжмийн XX зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Н.Жигжиддоржийн зориг, чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Н.Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьслыг сонссон хэний ч сэтгэл хөдөлж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. Тэрбээр тоглолтдоо Ш.Өлзийбаяр “Морин хуур, Найрал хөгжмийн II концерт”, II: Largo, III: Allegro energico, Б.Шарав “Эхийн сэтгэл шиг...”, “Трио”, Н.Жанцанноров “Саруул талын дээгүүр-Трио”, Х.Билэгжаргал “Трио” бүтээлийг эгшиглүүлсэн юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.