ДАЛАЙН УСНЫ 88 ХУВЬ НЬ ХУВАНЦАР ХАЯГДЛААР БОХИРДЖЭЭ


Дэлхийн далайн гадаргуугийн усны 88 хувь нь хуванцар саваар бохирдсон гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Энэхүү судалгаагаар далайн бохирдол нь амьтад ховордоход нөлөөлж, хүнсний хомсдолд хүргэж байгааг харуулсан ажээ. Хуванцар сав нь зуун жил усанд хадгалагддаг гэдгийг Кадизын их сургуулийн судлаач Андрес Козар ярьсан байна. Далайн усанд нийт 7000-35000 мянган тонн хуванцар сав байгаа нь төсөөлж байснаас хамаагүй өндөр тоо юм. Тодруулбал, Номхон далайн хойд хэсэг, Атлантын далайд хамгийн их байгаа ажээ. Хэрэв далайн усанд хуванцар хаягдал хөвсөөр байвал амьтад, шувууд ховордсоор байх болно. Тиймээс хүмүүс өөрсдөө байгаль орчноо сүйтгэх зүйлийг хийж байгаа гэдгийг судлаачид сануулжээ. 

Хуванцраас аль болох татгалзах хоёр гол шалтгаан бий. Нэг нь хуванцар байгальд шингэдэггүй. Өдөрт дэлхий даяар хэдэн сая хуванцар буюу хуванцар савтай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, тэдгээрээс гарах түм буман хуванцар хаягдал гарч байна. Тэдгээрийг тусгай технологиор үгүй хийхгүй л бүгд дэлхий дээр мөнхөд үлдэх аюултай юм.  Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хуванцраас татгалзаж байна.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.