ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИНННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛНА


“Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа 2018” үзэсгэлэн энэ сарын 04-05-нд МХАҮТ-ийн хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно.

Тус үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр бий болсон шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх зорилготой.
Үзэсгэлэнд Монголын талаас 25, БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцох бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотроо мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, мэдээлэл технологи, арьсан урлагийн салбар оролцож буйгаараа онцлог юм.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын талаас БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газар, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны талаас Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн газар, технологийн Зах зээлийн удирдлагын газар, Шинжлэх ухаан, технологийн солилцооны төв, Төмөрлөгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Ж.Болор

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.