МЕКСИКТ БҮХ НИЙТИЙН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ


Мексикт бүх нийтийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, 157 мянган сонгуулийн хэсэг өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 18:00 цагт хаагдсан тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Мексикчүүд ирэх 12 дугаар сараас эхлэн тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг 6 жил хаших шинэ төрийн тэргүүнийг сонгох сонгуульд саналаа өгчээ. Түүнчлэн иргэд мужийн амбан захирагч, парламентын депутат, хотын даргад нэр дэвшигчдэд саналаа өгсөн байна. Сонгуулийн эхний дүнг орон нутгийн цагаар 23:00 цагт зарлах юм байна.

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 4 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд Хөдөлмөрийн нам болон “Морена”, “Нийгмийн уулзалт” намууд багтдаг зүүний үзэлт “Түүхийг хамтдаа бүтээе” эвслийн төлөөлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, эрх баригч "Тогтолцооны хувьд бүрэлдсэн хувьсгалт нам" болон “Шинэ эвсэл”, Ногоон экологийн намууд багтдаг “Бүхнийг Мексикийн төлөө” эвслээс нэр дэвшигч Хосе Антонио Мид, түүнчлэн “Мексикийн төлөөх иргэний фронт” эвслээс нэр дэвшигч Рикардо Анайя, бие даан нэр дэвшигч Хайме Родригес Кальдерон нар багтаж байгаа аж.

"Exe" компаниас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, одоогоор Лопес Обрадор саналын тоогоор тэргүүлж байна. Тэрбээр 39,2 хувийн саналаар тэргүүлж байгаа бол 37,3 хувийн саналаар Анайя удаалж байгаа аж.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.